Прокурорууд 2016 оны эхний 6 сарын байдлаар хариуцсан төрийн байгууллага дээр очиж ажиллахдаа тухайн байгууллагаас дээрх хугацаанд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүмүүсийг судлан тэдний үйлдэлд дүгнэлт хийж, ямар хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийх талаар урьдчилан төлөвлөгөө боловсруулж яриа, таниулга хийсэн нь ач холбогдолтой болжээ.
Мөн Прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар болон тус аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна. Дээрх үйл ажиллагаанд 22 төрийн байгууллагын 280 гаруй алба хаагч нарыг хамруулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба