ХОРИХ АНГИД ГЭНЭТИЙН ТООЛЛОГО, ҮЗЛЭГ НЭГЖЛЭГ ХИЙЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ХОРИХ АНГИД ГЭНЭТИЙН ТООЛЛОГО,  ҮЗЛЭГ НЭГЖЛЭГ ХИЙЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

 

Төв аймгийн Прокурорын газрын хоёрдугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Мөнгөнморьт суман дахь жирийн дэглэмтэй Хорих 417 дугаар ангид гэнэтийн тооллого, үзлэг нэгжлэг хийж,ял эдлүүлэх ажиллагаа хууль, журам, зааварт нийцэж буй эсэхийг шалгажээ.

Шалгалт, үзлэг нэгжлэг, тооллого хийхэд тус хорих ангийн дотооджурам, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын зааврыг ноцтой зөрчсөн зөрчил илрээгүй байна.

Түүнчлэн энэ үеэр ялтнуудад дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, хорих ангийн алба хаагч нарт цаашид анхаарч ажиллах асуудлаар зөвлөгөө өгч ажиллажээ. Дээрх үйл ажиллагааг Аймгийн прокурор С.Алимаа ахлаж, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор А.Аварзэд, хяналтын прокурор Б.Эрхэмбаяр нар ороцсон байна.