ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод сурталчлах зорилгоор Төв аймгийн прокурорын газар Цагдаагийн газартай хамтран сумдад ажилласан байна.

Тус аймгийн 27 сумыг 8 бүс болгон хувааж прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт хувиарлан өгч, тухайн сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан ажиллахыг даалгажээ.

Дээрх ажлын хүрээнд Аймгийн прокурорын баталсан удирдамжийн дагуу Аргалант, Алтанбулаг, Эрдэнэ, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баян, Баянжаргалан, Архуст сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн болон хэсгийн төлөөлөгчийн ажлыг тус тус шалгасан байна.

Дээрх шалгалтын дүнг нэгтгэн аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, улмаар Аргалант, Алтанбулаг сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар "Зөвлөмж”, бусад сумдын зөвлөлд прокурорын "Мэдэгдэл" хүргүүлжээ.