ПРОКУРОР, ГААЛЬ, ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРСАН УУЛЗАЛТ, СУРГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР, ГААЛЬ, ТАТВАРЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРСАН УУЛЗАЛТ, СУРГАЛТ ХИЙЖЭЭ

 

Дорнод аймгийн Прокурорын газраас санаачлан Аймгийн Гааль, Татварын байгууллагатай хамтарсан сургалт, ажил хэргийн уулзалтыг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр прокурор, гаалийн улсын байцаагч нарыг оролцуулан зохион байгуулсан бөгөөд Аймгийн прокурор Т.Ууганбаатар прокурорын байгууллагын бодлого чиглэл, үйл ажиллагааны зорилт, шинээр батлагдан гарсан зөрчлийн хуулийн талаар, Гаалийн газрын дарга Д.Бат-Эрдэнэ гаалийн тухай хууль тогтоомж, гаалийн тарифыг бодох аргачлал, гаалийн эрсдэлийн удирдлага,  орлогч прокурор Б.Арсланбаатар Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад анхаарах асуудал сэдвээр сургалтыг тус тус хийж прокурор, улсын байцаагч нарын сонирхсон асуултуудад хариулт өгч, хамтарсан ярилцлага өрнүүлжээ.

Тус аймгийн Гаалийн газар хилийн 6, төмөр зам, агаарын /нисэх онгоцны/ гүний 2 гаалийн бүстэй бөгөөд энэхүү уулзалтанд ОХУ, БНХАУ-тай харилцдаг 6 боомтын гаалийн байцаагч онлайн төхөөрөмжөөр холбогдон сургалтанд хамрагдаж, хилийн боомтууд дээр ажиллах явцад гарч буй ажлын хүндрэл бэрхшээл, онцлогын талаар прокуроруудад мэдээлэл өгч, харилцан ярилцлага өрнүүлэхээр байдлаар сургалт, уулзалт ярилцлагыг зохион байгуулсан нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил болсон байна.

Зөвлөгөөнөөс цаашид 2 байгууллагын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулан хамтарсан сургалтыг улирал бүр зохион байгуулах, хилийн боомт дээр ажиллаж байгаа улсын байцаагч нарт сургалт, мэдээллийг ажлын байранд нь очиж хамтран хийх шийдвэрт хүрсэн байна.