Тэмцээний шүүгчээр тус сум дундын Шүүхийн ерөнхий шүүгч Х.Оюунжаргал, Ахлах прокурор Н.Батмөнх, Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирдорж нар ажиллаж эрх зүйн мэдлэгийг сорих тест бөглүүлэх, бодлого бодуулах, эрх зүйн баримт бичиг үйлдүүлэх, тодорхой тохиолдолд хэрэг учралын газарт үзлэг хийлгүүлэх зэрэг хэлбэрээр явуулж, бусдыгаа хошуучилсан 3 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг шагнаж урамшуулжээ.
Мөн уралдааны үеэр прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт криминалистикийн ахлах шинжээч Э.Ганбат, шинжээч эмч Ц.Амгалан нар "Шинжилгээний төрлүүд” "Шинжилгээ хийхэд анхаарах асуудлууд” сэдвээр 2 цагийн сургалт зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба