ХӨДӨӨ СУМАНД АЖИЛЛАЖЭЭ

A- A A+
ХӨДӨӨ СУМАНД АЖИЛЛАЖЭЭ

Сүхбаатар аймгийн прокурорын орлогч Н.Эрдэмбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төв болон хилийн цэрэг, Бичигтийн боомтод 2016 оны 6-р сарын 2-ноос 5-ны өдрүүдэд ажиллажээ.

Энэ үеэр Эрдэнэцагаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг 2016 оны эхний 5 сарын байдлаар шалгаж цаашид хийх ажлын талаар чиглэл өгч, нийт 15 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бол Хилийн цэргийн 0146 дугаар ангийн саатуулах байрны ахуйн нөхцөлийг шалгаж, хугацаат цэргийн албан хаагч, офицер, ажилтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, холбогдох гарын авлагаар ханган, Хилийн цэргийн ангитай хамтран ажиллах талаар төлөвлөгөө гаргажээ.

Сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийсэн байна. Мөн 170 гаруй иргэнд хууль сурталчлах ажлыг зохион байгуулжээ.