Хэлэлцүүлэгт Улсын Ерөнхий прокурорын газрыг төлөөлөн УЕПГ-ын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн хяналтын прокурор, Доктор (Ph.D)Б.Дэлгэрмаа оролцож эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Улсын Их Хурлаас Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийг шинээр баталсантай холбогдуулж, "Гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдвээр илтгэл тавьсан байна.
Тус арга хэмжээнд Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Авилгатай тэмцэх газар, Хууль зүйн яам, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тахарын Ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нээлттэй нийгэм форум, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв төрийн бус байгууллагын төлөөлөлүүд оролцжээ.
Хэлэлцүүлгийн арга хэмжээний эцэст Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн, санал дэвшүүлсэн илтгэлүүдийг эмхтгэж тарааж оролцогчдоос гаргасан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба