ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгасны дагуу тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван Богд группийн ажилтнуудад 2016 оны 6 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд сургалт зохион байгуулжээ.

 

Сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яриа таниулга хийх байдлаар явуулсан ба сургалтанд оролцогчдоос шинээр батлагдсан Прокурорын байгууллагын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдолтой асуудлаар асууж, хариулт авчээ. Мөн энэ үеэр оролцогчдоос шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуульд "хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл, ялын төрлийн талаар тодруулан асуусан байна.

Сургалтыг тус прокурорын газрын Тамгийн хэлтсийн дарга П.Эрдэнэбат, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор П.Зориг, хяналтын прокурор Г.Ганчимэг нар явуулж Таван богд интернэшнл компаний менежментийн удирдлагууд болон худалдааны төлөөлөгч, борлуулалтын менежир зэрэг нийт 87 хүн хамрагджээ.