Мөн энэ үеэр Мал үржил, эрүүл ахуй, байгаль орчин, татвар, нийгмийн даатгалын эрх бүхий улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, Цагдаагийн хэсгийн эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг тус тус шалган, дүнг хамт олонд нь танилцуулж цаашид анхаарч ажиллах асуудлаар чиглэл, зөвлөмж өгчээ.
Түүнчлэн УЕПГ-ын нэгдсэн удирдамжийн дагуу Бичигт боомт дахь Гаалийн эрх бүхий улсын байцаагчдын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх хэрэг бүртгэх ажиллагааг газар дээр нь шалгаж, холбогдох баримт, материал болон хураан авсан эд зүйлийн хадгалалт, хамгаалалттай танилцсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба