ГААЛЬ, ТАТВАРЫН ГАЗРЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДААС ЯВУУЛСАН ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГАА ХУУЛЬД ХЭРХЭН НИЙЦЭЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ГААЛЬ, ТАТВАРЫН ГАЗРЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДААС ЯВУУЛСАН ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГАА ХУУЛЬД ХЭРХЭН НИЙЦЭЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГАЖЭЭ

Өмнөговь аймгийн прокурорын газраас 2016 оны 05 дугаар сарын 23-наас 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн удирдамжийн дагуу Гааль, Татварын газрын эрх бүхий албан тушаалтнуудаас2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд хэрхэн нийцэж байгааг шалгажээ.

 

Шалгалтаар Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнууд эд зүйл хураан авахдаа зөрчил гаргагчаар гарын үсэг зуруулаагүй, тэмдэглэл хөтлөөгүй, хураан авсан эд зүйлээ шийдвэрлээгүй, гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн зэрэг зөрчлүүд илэрсэн тул Шивээ хүрэн дэх Гаалийн газарт аймгийн прокурорын шаардлага хүргүүлсэн байна.

Мөн Татварынгазрын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил гаргагчид зөрчлийн тухай тэмдэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, эрхийг нь тайлбарлаж өгөөгүй, хууль зүйн туслалцаа авах эрхийг ньхангаагүй, давж заалдах эрх, журмыг тайлбарлаж өгөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул аймгийн прокурорын шаардлага хүргүүлж, эрх бүхий албан тушаалтнуудад "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.