Тэмцээний шүүгчээр тус аймгийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга, Аймгийн прокурорын орлогч Б.Одгэрэл нар ажилласан бөгөөдпрокурорууд өөрсдийн бэлтгэсэн сэдвээр илтгэл тавих, тэмцээний удирдамжид заасан сэдвийг сугалан хоорондоо нотлох, няцаах тал болон мэтгэлцэх, улсын яллагчийн ялын шүүмжлэл явуулах зэрэг хэлбэрээр явуулж нийлбэр оноогоортэргүүн байр эзэлсэн туслах прокурор Ч.Хандаамааг шагнаж урамшуулжээ.
Тэмцээний төгсгөлд Ерөнхий шүүгч Д.Дэнсмаа, Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан туслах прокурор Д.Энхжаргал нар нь мэтгэлцээн, улсын яллагчийн ялын шүүмжлэл явуулах үед гарсан алдаанд дүгнэлт хийж цаашид анхаарах асуудлын талаар чиглэл, зөвлөмжийг прокуроруудад өгсөн байна. Дээрх тэмцээнийг зохион байгуулсан нь прокуроруудын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх тал дээр бие биенээсээ суралцах, мэдлэг ур чадвараа сайжруулахад тодорхой ахиц өгсөн арга хэмжээ болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба