Тэмцээний үеэр сурын спортын мастер Л.Ганчимэг прокурор, ажилтнуудад Монгол сурын харвааны дэг жаяг, уламжлал болон сурын спортоор хичээллэхэд анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгчээ.
Тэмцээнийг аймгийн мэргэн, сурын спортын мастер Л.Ганчимэг ивээн тэтгэж явуулсан бөгөөд нийт прокурор ажилтнууд монгол үндэсний дээл, хувцастай оролцож 1 дүгээр байрыг тус газрын үйлчлэгч Ч.Батчимэг, 2 дугаар байрыг жижүүр Л.Пүрэвсүрэн, 3 дугаар байрыг туслах ажилтан А.Алтангэрэлнар эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулжээ.
Түүнчлэн энэ үеэр тус прокурорын газрын хамт олноос Монгол үндэсний сурын спортоор олон жил хичээллэн амжилт гарган, Прокурорын байгууллагын нэрийг өндөрт өргөж яваа спортын мастер Л.Ганчимэгт хүндэтгэл үзүүлж талархан, дурсгалын зүйл, үнэ бүхий зүйлээр урамшуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба