Өдөрлөгийн арга хэмжээний үеэр Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнууд өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаар товч мэдээллийг уг арга хэмжээнд оролцсон багийн ард иргэдэд хүргэж сурталчилсан байна.
Түүнчлэн аймгийн 2016 оны эхний 5 сарын эрүүгийн нөхцөл байдал, Монгол Улсын Их хурлаас шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн талаар Аймгийн прокурорын туслах, хууль цаазын ахлах зөвлөх Д.Энхжаргал, Зөрчлийн тухай хуулиар Цагдаагийн ахмад Т.Лхагвадорж, Захиргааны ерөнхий хуулийн талаарЗахиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Балжмаа нар тус тус мэдээлэл хийж, өдөрлөгт оролцсон иргэдийн дунд асуулт, хариулт өрнүүлэн, чөлөөт ярилцлага явуулжээ. Мөн "Хуулиа хэн сайн мэдэх вэ” сэдэвт "АХА”тэмцээнийг иргэдийг оролцуулан зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба