ПРОКУРОРУУДААС АВСАН МЭРГЭЖЛИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ЯВАГДАЖ ДУУСЛАА

A- A A+
ПРОКУРОРУУДААС АВСАН МЭРГЭЖЛИЙН ТҮВШИН  ТОГТООХ ШАЛГАЛТ ЯВАГДАЖ ДУУСЛАА

Прокурорын мэргэжлийн зөвлөл 2016 оны 06-р сарын 10-ны өдөр хуралдаж прокурорын байгууллагын хэмжээнд явагдсан "Прокуроруудын үйл ажиллагаа, мэргэжлийн төвшин тогтоох шалгалт"-ын дүнг хэлэлцлээ.

Дээрх шалгалт нь 2016 оны 05 дугаар сарын 02-ноос 30-ны өдрүүдэд нийслэл, орон нутагт бүсчилсэн байдлаар явагдсан юм.

Шалгалтыг Эрх зүйн мэдлэгийн төвшинг тогтоох 30 асуулт бүхий сонжуур, гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бодлого, прокурорын эрх зүйн хэлбэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомж, эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэхтэй холбоотой олон улсын гэрээ, хэлэлцээр, прокурорын байгууллагын удирдамжийн баримт бичгийн талаарх мэдлэгийн ярилцлага, прокурорын хяналтын ажлын чанар, үр дүнгийн тоон үзүүлэлт, ажлын товч тайлан, ажил байдлын тодорхойлолтыг судлан танилцаж прокурорын ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх гэсэн 4 чиглэлээр авсан.

Шалгалтад холбогдох журамд заасны дагуу прокурорын байгууллагад тодорхой хугацаагаар ажилласан 392 прокурор хамрагдлаа.