ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

 

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дэх сум дундын прокурорын газрын 2-р улиралын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016оны 06 дугаар сарын 15-ны өдөр Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг Монгол росцеветмент нэгдлийн харъяа Уулын баяжуулах үйлдвэрт тус сумын Цагдаагийн тасгийн хэв журмын байцаагч, цагдаагийн хошууч Н.Адъяабилэгт, тагнуулын ажилтан Н.Эрийнтовч нарыг оролцуулан хамтран баталсан удирдамжийн дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон аюулгүй ажиллагааг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар хамтарсан шалгалт хийжээ.

 

Шалгалтын үеэр тус уулын баяжуулах үйлдвэрийн ил болон далд гүний уурхай, зэвсгийн агуулах, харуул хамгаалалт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, журам зэргийг үзэж танилцан холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авсаны гадна нийт ажилтнуудад нь яриа таниулга хийж ажиллажээ.