СПОРТ ЯВГАН АЯЛАЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖЭЭ

A- A A+
СПОРТ ЯВГАН АЯЛАЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖЭЭ

 

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд прокурор, ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор Баянхонгор аймгийн прокурорын газраас санаачлан Эрүүл мэндийн газартай хамтарч 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд "Спорт явган аяллын аварга шалгаруулах-2016 тэмцээн"-ийг зохион байгуулжээ.

Тэмцээнд нийт 6 байгууллагын 60 гаруй тамирчид оролцож, уулын оргил булаацалдах, газрын зургийн тэмцээн, ”Нуувч” илрүүлэх оринтерийн тэмцээн, адалт явдалт буухиа, багийн ахлагчдын дунд "Би чадна” гэсэн 5 төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Тэмцээний дүн гарахад :

1 дүгээр байранд аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид тэргүүлж, Шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар,

2 дугаар байранд Хонгор нутаг спорт аялалын холбооны баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөнмедаль, мөнгөн шагналаар,

3 дугаар байранд аймгийн Прокурорын газрын баг тамирчид шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнагджээ.

Мөн нийт прокурор, ажилтнуудынхаа дунд гар бөмбөг сагсан бөмбөг, ширээний теннисний тэмцээнийг зохион байгуулж, хяналтын прокурор Э.Гантулга ахлагчтай баг тэргүүлсэн байна.

Уг арга хэмжээ нь идэвхитэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулсан, байгууллага хамт олны идэвхи санаачлага, хамтын ажиллагааг идэвхижүүлсэн, нийтийн биеийн тамир, спорт явган аялалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болжээ.