АСУУЛТ, ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЖЭЭ

A- A A+
АСУУЛТ, ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛЖЭЭ

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Тамгын хэлтсээс 2 дугаар улирлын төлөвлөгөөт ажлын хүрээнд нийт прокурор ажилтнуудын дунд "Прокурорын ажлыг хэн сайн мэдэх вэ” сэдэвт "АХА” асуулт хариултын тэмцээн болон прокурорын эрх зүйн хэлбэрийн төсөл бичих тэмцээнүүдийг зохион байгуулжээ.

Тус тэмцээнд прокурор, ажилтнууд идэвхи, санаачлагатай оролцож өөрсдийн авхаалж самбаа, мэдлэг чадварыг сорьж, АХА тэмцээний ялагчаар Шүүхэд төрийг төлөөлөх туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Туяа, Прокурорын эрх зүйн төсөл бичих тэмцээнд захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан А.Номин нар тус тус тодорсон байна.