Аялалаар аймгийн төвөөс 5 км зайтай Бөхөн уулын орой хүртэл явсан бөгөөд энэ үеэр нийт прокурор, ажилтнуудын дунд олс таталт, эмэгтэй, эрэгтэй 100 метрийн гүйлт зэрэг тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон баг тамирчдад шагнал гардуулсан байна.
Тэдний гарсан уулын оройгоос Таван богд, Цамбагарав, Хар сайр уул, Цаст хайрхан, Хөх Сайр, Алтай сумын уулсыг харахаас гадна зэргэлдээ Увс аймгийн Хархираа уулийг харж болдог байна. Уг арга хэмжээнд прокурор, ажилтнуудын 90 хувь нь хамрагджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба