Архангай аймгиийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/88 дугаар тушаалаар батлагдсан "Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх ажлын аргачилсан заавар”-ын хэрэгжилтийг тус аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шалгажээ.
Шалгалтыг тус тасгаас удирдлага зохион байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа, эрүүгийн хэрэг үүсгэх, эрүүгийн хэргийн дугаар авах ажиллагаа, эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл, битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээн авах, хадгалах, шийдвэрлэх ажиллагаа зэрэг нийт 5 чиглэлээр хийжээ.
Шалгалтын дүнг Аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар аймгийн Цагдаагийн газарт прокурорын шаардлага бичих болон Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд танилцуулах шийдвэрүүдийг тус тус гаргаж, хэрэгжүүлэн ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба