ПРОКУРОРУУД АВЛИГА, АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
ПРОКУРОРУУД АВЛИГА, АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтэс, Авлигатай тэмцэх газар хамтран Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокуроруудыг хамруулсан "Авилга, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. 2016 оны 06-р сарын 20-ноос 23-ны өдрүүдэд 8 ээлжээр явагдах уг сургалтанд нийт 186 прокурор хамрагдах юм.
Сургалтыг АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар  Ц.Шинэбаяр,  АТГ-ын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Н.Мөнхбаяр, Л.Анхныбаяр, Ц.Баасандэлгэр, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Дэлгэрбаяр, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш нар Монгол Улсын авилгын нөхцөл байдал, Авилга, ашиг сонирхолын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь, Мэдүүлэг, мэдэгдэл тайлбар гаргахад нийтийн албан тушаалтнаас анхаарах зарим асуудал сэдвээр явуулж байна.