ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР СУРГАЛТАНД ПРОКУРОР, АЖИЛТНУУД ХАМРАГДЛАА

A- A A+
ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР СУРГАЛТАНД ПРОКУРОР, АЖИЛТНУУД ХАМРАГДЛАА

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран прокурорын байгууллагын прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журмын дагуу "Байгууллагын галын дохиолол, галын тусгай тоноглол, уг тоноглолыг ашиглах тухай” сургалтыг захиргаа, үйлчилгээний ажилтнуудыг хамруулан зохион байгуулжээ.

Сургалтыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Энхтөр явуулсан ба галын дохиоллын ажиллагаа болон гал унтраах бодисын цэнэгтэй эсэхийг тогтмол шалган, доош харуулж цэнэглэж байх, гал гарч байгаа үед галын голомтоос бус гал тархаж буй хэсгээс эхлэн хумьж унтраах, галын төрөл, гал гарах хүчин зүйлс, гал гарсан үед хэрхэн ажиллах, галын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар онолын болон практик сургалт явуулсан нь сонирхолтой, үр дүнтэй ажил болжээ.