СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖЭЭ

Дархан-Уул аймгийн Прокурорын газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Шарын гол сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн тасгийн үйл ажилллагааг шалгаж, Шарын гол сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж зөвлөгөө өгч ажиллажээ.

Мөн тус суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй "Шарын гол” ХК-ийн 150 ажилтанд "Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж, иргэдэд прокурорын байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэргийн нөхцлийн талаар мэдээлэл хийж, 4 төрлийн гарын авлага, материал тараажээ.