Тус зөвлөгөөнд аймгийн прокурор Н.Ганбаатар, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Ч.Алтансүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Б.Ууганбаатар болон тус албаны албан хаагчид хамрагдсан бөгөөд зөвлөгөөнөөр ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам болон цаашид хамтарч хийж гүйцэтгэх ажил, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Зөвлөгөөний дараа туслах прокурор Ч.Алтансүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдад "Хорих байрны дотоод журам” 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөх "Эрүүгийн хууль”-ийн талаар сургалт зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба