Шалгалтаар Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан 2016 оны "Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-д заасан заалтуудыг нэг мөр ойлгож, дагаж мөрдөөгүйгээс хяналтанд байсан зарим хүн дахин гэмт хэрэг үйлдсэн, захиргааны хяналтаас оргосон зэрэг зөрчил илэрсэн байна.
Тиймээс ажилдаа хариуцлагагүй хандсан Сүхбаатар дүүргийн 10, 13, 17 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч нарт хариуцлага тооцож, хэд хэдэн хүний тэнсэн харгалзах хугацааг хүчингүй болгон, хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба