ХОРИХ ЯЛ ТЭНСЭГДСЭН БОЛОН ХОРИХ ЯЛААС ХУГАЦААНЫ ӨМНӨ ТЭНСЭН СУЛЛАГДСАН ЯЛТНУУДАД ТАВИХ ХЯНАЛТЫГ ШАЛГАЖ ДҮНГ ТАНИЛЦУУЛЖЭЭ

A- A A+
ХОРИХ ЯЛ ТЭНСЭГДСЭН БОЛОН ХОРИХ ЯЛААС ХУГАЦААНЫ ӨМНӨ ТЭНСЭН СУЛЛАГДСАН ЯЛТНУУДАД ТАВИХ ХЯНАЛТЫГ ШАЛГАЖ ДҮНГ ТАНИЛЦУУЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хорих ял тэнсэгдсэн болон хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан ялтнуудад тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн А/05, А/09 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ыг хэрхэн хэрэгжүүлж байгааг тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэст шалгасан шалгалтын дүнг 3 хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах ахлах байцаагч нар болон хэсгийн байцаагч нарт танилцуулжээ.

Энэ үеэр туслах прокурор Ц.Батцэнгэл, хяналтын прокурор Б.Мэндсайхан нарт Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах ахлах байцаагч нар болон хэсгийн байцаагч нарт "Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-аар хичээл заасан байна.