ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

 

Нийслэлийн Налайх, Бага хангай дүүргийн прокурорын газрын 2016 оны 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэл”-ээр 2016 оны 6-р сарын 2-ноос 10-ны өдрүүдэд тус дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж "Голомт" цогцолбор сургууль, "Эрдмийн Оргил" сургууль, болон томоохон "PC" тоглоомын газруудад "Насанд хүрээгүй этгээдийг” гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар яриа, таниулга зохион байгуулж холбогдох хууль тогтоомжийг сурталчлан ажиллажээ.

Дээрх ажлын хүрээнд 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар тухайн хорооны нутаг дэвсгэрт зонхилон гарч байгаа гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгсөн ба гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, насанд хүрээгүй этгээдүүдийг гэмт хэрэгт өртүүлэхгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа таниулга хийж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн ба тус арга хэмжээнд 2 сургуулийн 178 сурагч, 50 гаруй иргэнийг хамруулан ажилласан байна.

Тус арга хэмжээг дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Тогтох ахалж, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Ш.Батсүх, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Пунсал, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Алтанширээ, Д.Отгонбаатар нар хамтран зохион байгуулжээ.