ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Улсын Ерөнхий Прокурорын баталсан "Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Баянзүрх дүүргийн прокурорын газраас байгууллагын хэмжээнд 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хонхор өртөөнөөс Төр хурахын ам хүртэл явган аялал зохион байгууллаа. Тус арга хэмжээнд прокурор, ажилтнууд идэвхитэй оролцож 80 хувь нь хамрагдсан болно.

Явган аялалын үеэр нийт прокурор, ажилтнуудын дунд гар бөмбөг, хөл бөмбөгийнтэмцээн зохион байгуулж амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшуулсан байна.

Төр хурахын амны товч түүхээс дурьдвал:

1696 онд Халх-Ойрадын дайн дуусч, Өндөр гэгээн Занабазар Долнуураас буцаж ирэх замд Богдхан уулын Төрхурахын аманд хан, ван, гүн, бэйл, бэйс тэргүүтэн ихэс ноёд нь, Шажин хурахын аманд хутагт хувилгаад, лам нар отоглон бууж Хонхорын Цагаан толгой, Бумбан толгой хоёрыг тахиж Анхдугаар Богд Жавзандамбын насан хутагт бат оршихыг бэлгэдэн мандал өргөж эрийн гурван даншиг наадам хийжээ.

Үүнээс үүдэлтэйгээр энэхүү зэрэгцээ хоёр амыг Төрхурахын, Шажинхурахын ам гэж нэрлэсэн байна. Шажинхурахын амны дунд хирд, Саран цохио өөд өгсөх богинохон амны адагт нэгэн сайхан дэнж дээр олон тооны дөрвөлжин булш байдаг байна. Энэ аманд шагай харваачид жил бүр цугларч шагай харвадаг уламжлалтай байжээ.