ОРОН НУТГИЙН ПРОКУРОРУУД МЭТГЭЛЦЭХ УР, ЧАДВАРААРАА ӨРСӨЛДЖЭЭ

A- A A+
ОРОН НУТГИЙН ПРОКУРОРУУД МЭТГЭЛЦЭХ УР, ЧАДВАРААРАА ӨРСӨЛДЖЭЭ

 

Улсын Ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн "Прокурорын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх” зорилтыг хангах ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас нийт прокуроруудын дунд "Шилдэг мэтгэлцэгч” сэдэвтэйажил мэргэжлийн уралдаан, тэмцээнийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулжээ.

Тэмцээний шүүгчээр Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа, ахлах прокурор, хууль цаазын зөвлөх С.Цэрэндалай наражиллаж, прокурорууд өөрсдийн бэлтгэсэн сэдвээр илтгэл тавих, өгөгдсөн бодлогын дагуу ялын шүүмжлэл явуулсан ба тэргүүн байрыг хяналтын прокурор Б. Батбаярыг эзэлжээ.

Ерөнхий шүүгч Э. Болормаа, ахлах прокурор С. Цэрэндалай нар тэмцээний дараа улсын яллагчид ялын шүүмжлэл болон мэтгэлцээн явуулах үед гарсан алдаанд дүгнэлт хийж цаашид анхаарах асуудлын талаар чиглэл, зөвлөмж өгчээ.