ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  ЧИГЛЭЛЭЭР АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” ажлын хүрээнд 2016 оны 06-р сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон "Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч, ажилтан, албан хаагчдад "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.

Сургалтыг тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаа, У.Солонго, О.Мөнхцэцэг, туслах ажилтан Б.Хосбаяр, Л.Солонго нар явуулсан ба дээрх 2 эмнэлгийн 100 гаруй албан хаагчдад гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй нөхцөл байдлыг судлах, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн талаар сурталчлах, мэдээлэх талаар ярьж санал солилцсон байна.

Мөн энэ үеэр прокурорын байгууллагын үйл ажиллагаа, тус дүүргийн прокурорын газраас хийж гүйцэтгэсэн ажил, бодлого чиглэл, цаашид хийх үйл

ажиллагааны талаар танилцуулжээ.