Төлөвлөгөөний дагуу 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Татварын хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж 2016 оны хагас жилийн байдлаар төлөвлөсөн ажлын биелэлтийг тооцож, татварын хэлтсийн байцаагч нарт захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн байна.
Мөн энэ арга хэмжээний үеэр иргэн, аж ахуйн нэгж байгууллага татвар төлөөгүй болон төлөхөөс зайлсхийсэн зөрчил байгаа эсэх талаар тодруулж тус прокурорын газраас шүүхэд төрийн эрх ашгийг хамгаалан зохигчийн эрхтэйгээр оролцож хамтран ажиллахболомж байгааг тайлбарлан өгснөөр Татварын хууль тогтоомж зөрчиж татвар төлөхөөс зайлсхийсэн "Бигом Чойр" ХХК-ний талаар ирүүлсэн материалыг хүлээн авч шийдвэрлэж хамтран ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба