НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАХИМ БҮРТГЭЛИЙН ХӨГЖҮҮЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦАХИМ БҮРТГЭЛИЙН ХӨГЖҮҮЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын газрын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтэстэй хамтран Нийслэл, дүүргийн прокурорын газруудын прокурор, туслах ажилтнуудыг хамруулан цахим бүртгэлийн хөгжүүлэлттэй холбогдуулсан сургалтыг Улсын Ерөнхий Прокурорын газрын "Сургалтын төв"-д 2016 оны 06 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд 4 ээлжээр зохион байгуулж, 74 прокурор, туслах ажилтнуудыг хамруулжээ.

Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн хяналтын прокурор Д.Бөхчулуун, програмист Б.Дэлгэрсүрэн нар явуулж, цахимын шинэчлэлттэй холбогдуулан прокурор, ажилтнуудын тавьсан асуултанд хариулт өгч байсан нь үр дүнтэй болжээ.