ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН ХУУЛИАР  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

Улсын Ерөнхий прокурорын газраас 2016 онд "Шүүхэд төрийг төлөөлөх үйл ажиллагааг өргөжүүлэх, прокурорын мэтгэлцэх ур чадварыг нэмэгдүүлэх”-ээр дэвшүүлсэн зорилтын хүрээнд Улсын их хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар батлагдаж, энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээр заасан "Захиргааны ерөнхий хууль”-ийн сургалтанд Дундговь аймгийн прокурорын газрын прокурор, туслах ажилтнууд хамрагджээ.

Сургалтыг тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар явуулсан ба сургалтанд оролцогчдод уг хуулийн үзэл баримтлал, бүтэц, үйлчлэх хүрээ зэрэг агуулгын хүрээнд хичээлийг зааж, мөн прокурор, ажилтнуудаар тодорхой тохиолдол, маргааныг шийдвэрлүүлэх, дадлага ажил хийлгэх зэрэг хэлбэрээр явуулсан байна.