Эдгээр төлөвлөгөөт ажлуудын хүрээнд аймгийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулсан "Галын аюулгүй байдлын зааварчилгаа” анхан шатны сургалтыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус прокурорын газар дээр зохион байгуулсан байна.
Сургалт, дадлагын ажилд аймгийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд хамрагдсан бөгөөд Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Гал унтраах бүлгэм, гал унтраах анхан шатны багаж техниктэй хэрхэн ажиллах болон гал унтраах практик ажиллагаанд сургаж бэлтгэжээ. Энэхүү сургалт нь онцгой нөхцөлд ажиллах бэлтгэлийг хангах, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэгдсэн мэдлэг, чадварыг олгосон үр дүнтэй ажил болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба