“САХИЛГЫН БАЙР, ТУСГААРЛАХ ТАСАЛГААНЫ НӨХЦӨЛ ЖУРАМ”-ЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
“САХИЛГЫН БАЙР, ТУСГААРЛАХ  ТАСАЛГААНЫ НӨХЦӨЛ ЖУРАМ”-ЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

 

Дархан-Уул аймгийн прокурорын газраас ШШГЕГ-ын харьяа хорих 435 дугаар ангид Хуульзүйн сайдын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/229 дүгээр тушаалаар батлагдсан "Сахилгын байр, тусгаарлах тасалгааны нөхцөл журам”-ын дагуу хэрэгжилтийг шалгажээ.

Аймгийн мэргэжлийн хяналтын газраас хяналтын улсын байцаагчийг оролцуулан шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд явуулж, тус хорих ангийн сахилгын хорих байр, тусгаарлах тасалгааны нөхцөл журам зөрчигдсөн, сахилгын хорих байр болон тусгаарлах тасалгаанд хоригдсон ялтнуудад тогтоосон хэмжээний илчлэгтэй хоолыг өгч хэвшээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хорих ангийн даргад прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.