Шалгалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр болсон тогтоолыг хугацаанд хүргүүлж байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.1 дэх заалтыг хангаж ажиллаагүй байсан тул тус шүүхэд дээрх хуулийн заалтыг ханган ажиллах талаар албан бичиг хүргүүлжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвлөмж хүргүүлж, шалгалтын дүнг албан хаагч нарт танилцуулан ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба