\"ЭРДЭНЭЗУУ\" МУЗЕЙГЭЭС БУРХАН АЛДАГДСАН ХЭРГИЙГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

A- A A+
\

Өвөрхангай аймгийн Хархорин сумын "Эрдэнэзуу” музейгээс "2014 оны 05 дугаар сарын18-19-нд шилжих шөнө 7 ширхэг бурхан хулгайд алдагдсан” гэмт хэрэг үйлдэгдсэн ба уг хэргийг 2 жилийн хугацаанд шалгасны эцэст 2016 оны 06 дугаар сарын28-ны өдөр Хархорин сум дахь сум дундын шүүхээр хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт тус сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Т, Д, М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба сум дундын шүүх 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Т, Д, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр боллоо.