ЧӨЛӨӨТ ЦАГАА ХАМТ ОЛНООРОО ЗӨВ БОЛОВСОН ӨНГӨРҮҮЛЖЭЭ

A- A A+
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХАМТ ОЛНООРОО ЗӨВ БОЛОВСОН ӨНГӨРҮҮЛЖЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас "Прокурор, ажилтнуудыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах "52-ын даваа - Дарцагт уулын чиглэлд 6 км-ын маршруттай явган аялал зохион байгуулжээ.

 

Энэ үеэр нийт прокурор, ажилтнууд "Хан-Уул”, "Андууд”, "Цагаан баавгай” нэртэй 3 багт хуваагдан урлагийн номер, хөгжөөнт тоглоом, хувцас жигдрэлтээрээ өрсөлдсөн ба "Би хэн бэ?” хөгжөөнт тоглоомд дүүргийн прокурорын туслах ажилтан Д.Аззаяа, "Караоке” дууны тэмцээнд бичиг хэргийн эрхлэгч Л.Гантогтох, эмэгтэйчүүдийн "Хөл бөмбөг” тэмцээнд үйлчлэгч Г.Гэрэлзул, нар амжилттай оролцсон бол урлагийн номер төрөлд "Хан-Уул” баг тэргүүлжээ.

Харин багийн нийлбэр дүнгээр "Цагаан баавгай” баг бусдыгаа хошуучлан манлайлж, мөнгөн шагналын эзэд болсон байна. Амралтын нэг өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлж ажлын алжаал, ядаргаагаа тайлж чадсан тус прокурорын газрын хамт олон сэтгэл дүүрэн байгаа ажээ.