ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ УГТАЖ ТЭМЦЭЭН ЗОХИОЖ АВАРГУУДАА ТОДРУУЛЖЭЭ

A- A A+
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ УГТАЖ ТЭМЦЭЭН ЗОХИОЖ АВАРГУУДАА ТОДРУУЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын спортын салбар зөвлөлөөс "Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам”-ийг угтаж "Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нийт прокурор, ажилтнуудын дунд зохион байгуулжээ.

Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалаар зохион байгуулсан ба амжилт гарган бусдыгаа манлайлан оролцож түрүүлсэн хяналтын прокурор Ц.Гансүлд /эр/, Б.Энэрэл /эм/, дэд байрт орсон туслах прокурор Б.Эрхэмбаяр /эр/, бичиг хэргийн эрхлэгч Г.Цэрэнлхам /эм/ нарыг тус прокурорын газраас мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ. Цаашид тус прокурорын газрын Биеийн тамир спортын салбар зөвлөлөөс одон бөмбөг, биллярдын тэмцээнийг зохион байгуулахаар 3 дугаар улиралын төлөвлөгөөндөө тусгажээ.