СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Прокурор, ажилтнуудынбие бялдрыг чийрэгжүүлэх,биеийн тамир спортоор хичээллэх, цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "Спортын арга хэмжээний төлөвлөгөөнд” тусгагдсаны дагуу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд прокурор ажилтнуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулжээ.

Тэмцээнд Өвөрхангай аймгийн прокурорын газраас 2 баг, Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас 1 баг оролцсон ба нийлбэр оноогоор Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын баг, тамирчид тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, шилжин явах цомын эзэд болсон байна.