Аяныг түдгэлзүүлсэн хэргээс сэргээж, шийдвэрлэсэн хэргийн тоогоор дүгнэсэн бөгөөд хяналтын прокурор М.Чинбат 1-р байр, хяналтын прокурор Б.Жаргал 2-р байр, хяналтын прокурор Н.Мөнхцэцэг 3-р байранд тус тус шалгарч 2016 оны 06 дугаар сарын 30-аас 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд "Дэлхийн Монгол” ХХК-ийн аяллын багт орж БНХАУ-ын Манжуур хотоор аялаад ирсэн байна.
Аялалын үеэр прокурорууд Манжуур хотын хөгжил, цэцэглэлттэй танилцаж, түүхийн дурсгалт зарим газруудаар зочилсон талаараа prokuror.mn веб сайтаар дамжуулан сонирхуулж байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас прокурор, ажилтнуудынхаа санаачлага, ажиллах урам зоригийг дэмжих, тэдний хийсэн бүтээсэн ажлыг үнэлж урамшуулах чиглэлээр цаашид олон арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
Аялалын төгсгөлд Дорнод аймгийн прокурорын газрын хамт олныг төлөөлж, Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Ууганбаатар 3 прокурорыг хүлээн авч уулзсан байна.
Арслан зааны хөшөөт цэцэрлэг
Шинэ Манжуур хотоор
Манжуур хотын музейн доод талд байрлах нүүрсний уурхайн музей
Манжуурын толгод дээр байрлах хурмын ордон
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба