БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН АХМАДУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ

A- A A+
БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН  АХМАДУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ

Булган аймгийн прокурорын газраас 2016 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Улсын Ерөнхий Прокурорын газрын ахмадын Зөвлөлийн ахмадуудыг хамт олноороо хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Аймгийн прокурор Б.Эрхэмбаатар ахмадуудад байгууллагынхаа үйл ажиллагаа болон хамт олноо танилцуулаад тэдэнд эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөж Булган аймгийн 9 гайхамшигийг илэрхийлсэн зургыг гардуулан өгчээ.

Ахмадуудыг төлөөлж ахмад прокурор Эрдэнэчимэг, Цэрэннадмид нар тус аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнуудад хандан нэр хүндтэй, босго өндөр прокурорын байгууллагад ажиллаж байгаа та бүхэн азтай гээд прокурор бол төрийн дээд хяналт гэдгийг онцолж прокурорын байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг захижээ.