УЛСЫН ИХ БАЯР НААДМЫН БОСГОН ДЭЭР ПРОКУРОР, АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

A- A A+
УЛСЫН ИХ БАЯР НААДМЫН БОСГОН ДЭЭР ПРОКУРОР, АЖИЛТНУУД  ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны 07-р сарын 07-ны өдөр 189 тоот зарлиг гаргаж Прокурорын байгууллагад олон жил идэвхи зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим прокурор, ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагналаа.

Шагналыг 2016 оны 07-р сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан гардуулан өгч "...Прокурорын байгууллагад он удаан жил хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа та бүхний гавъяаг Монголын төр үнэлж ивээлээ хүртээсэн явдал баяр хүргэе гээд... цаашид өөрийн хариуцсан ажилдаа улам илүү их амжилт гаргахыг хүслээ.

"Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор

Ц.Мөнхбат - УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга

Б.Жаргалсайхан - УЕПГ-ын Тамгын газрын орлогч дарга

Д.Дангаасүрэн - Сонгинохайрхан дүүргийн покурорын газрын Тамгын хэлтсийн дарга

"Алтан гадас одон"-гоор

Д.Мөнгөнцэцэг - УЕПГ-ын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор

Ц.Сэлэнгэ - УЕПГ-ын "Эрүүгийн хэргийн төв архив"-ийн эрхлэгч

Г.Галтхуяг - Нийслэлийн прокурорын газрын нууцын бичээч

"Хөдөлмөрийн хүндэт медаль"иар

П.Бадамгарав - УЕПГ-ын Дүн шинжилгээ, Судалгаа, Хяналт шалгалтын хэлтсийн хяналтын прокурор

У.Эрдэнэтуяа - УЕПГ-ын "Сургалтын төв"-ийн хяналтын прокурор

М.Батхишиг - Налайх Багахангай дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга нар тус тус шагнагдлаа.