ОНОЛ ПРАКТИКИЙН АНХДУГААР БАГА ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЖЭЭ

A- A A+
ОНОЛ ПРАКТИКИЙН АНХДУГААР БАГА ХУРАЛД  ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЖЭЭ

Нийслэлийн Багануур дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хууль сахиулах их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан "Багануур дүүргийн иргэдийн аюулгүй байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол практикийн анхдугаар бага хуралд Багануур дүүргийн прокурор Б.Пүрэвжав, дүүргийн прокурорын туслах, Тамгын хэлтсийн дарга Д.Дашцэрмаа нар оролцжээ.

Энэ үеэр туслах прокурор Д.Дашцэрмаа "Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хангахад анхаарах асуудал, төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна.

Дээрх илтгэлээс иргэд, албан тушаалтнууд сонирхсон асуултаа асууж, санал, шүүмжлэл гаргасан ба бага хуралд оролцогчдын зүгээс дээрх илтгэл нь асуудлыг өргөн хүрээнд хөндсөн байна гэж дүгнэжээ.