ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ТОДОРХОЙ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ТОДОРХОЙ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 онд гарсан зам тээврийн ослын гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж дүн шинжилгээ хийсэн ба Үндэсний их баяр наадмын үеэр иргэд олон хоног амарч, Хөвсгөл далай, Байгаль нуур, Ээж мод, Сайхны хөтөлзэрэг газрууд руу зорчих зорчигдийн тоо ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан зам тээврийн ослын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон байгаль орчноо хамгаалах сэдвээр 8 төрлийн 1000 орчим ширхэг гарын авлага, материалын эх бэлтгэн хэвлүүлжээ.

Уг гарын авлага, материалаа Баруунхараа дахь цагдаагийн пост, Бороо гоулдын даваа зэрэг газруудад байршуулсан ба 2016 оны 07 дугаар сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцогчид болон аялал зугаалгаар яваа иргэдэд тараах ажлыг зохион байгуулжээ.

Түүнчлэн Улаанбаатараас Сэлэнгэ чиглэлийн олон улсын авто замын Мандал сум руу салдаг уулзвар дээр 2х2,5 метрийн хэмжээтэй авто ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий самбарыг байрлуулсан байна.