ЦАГДАА, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ ОЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ТУШААЛААР ЗАРИМ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

A- A A+
ЦАГДАА, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ ОЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ТУШААЛААР ЗАРИМ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Монгол Улсад Цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч байгуулагдсаны түүхт 95-н жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий прокурор тушаал гаргаж өөрийн эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа тус байгууллагуудын зарим алба хаагчдыг прокурорын байгууллагын шагналаар шагнаж урамшууллаа.

Шагналыг 2016 оны 07-р сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат гардуулан өгч "...95 жилийн баялаг түүхтэй хууль сахиулах байгууллагуудынхаа цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье" гэсэн юм.

Түүнийг дагалдан Улсын Ерөнхий прокурор туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат УЕПГ-ын Боловсон хүчний асуудал эрхэлсэн хяналтын прокурор Ж.Ичинхорлоо нар байлцлаа.

ҮҮНД : ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДААС...

"Прокурорын байгууллагын хүндэт тэмдэг"-ээр

Д.Наранбаатар - Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа

Б.Буянтөр - Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа

П.Эрдэнэбилэг - Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа

И.Баттөгс - Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга, цагдаагийн дэд хурандаа

Э.Идэрцог - Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа

Д.Цэвээндулам - Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн сангийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа

О.Баттөр - Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа

Улсын Ерөнхий прокурорын газрын "Жуух бичиг"-ээр

Л.Төгс-Ухаан - Мөрдөн байцаах газрын Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч

Б.Гэрэлмаа - Мөн газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч

Ж.Бат-Эрдэнэ - Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч

Э.Оюунболд  - Мөн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад

Б.Батнасан - Мөн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад

Б.Оюунчимэг - Мөн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч

А.Амарбат - Мөн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад

Б.Ганболд - Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа

Г.Ганзориг - Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад

Улсын Ерөнхий прокурорын газрын "Өргөмжлөл"-өөр

М.Сүхбаатар - Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч

Б.Энхцэцэг - Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад

Г.Галбадрах  - Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Ерөө сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч

Н.Ганзориг - Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч

Д.Мөнхсайхан - Хэнтий аймаг дахь цагдаагийнгазрын Бор-Өндөр сумын цагдаагийн тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч

М.Амгаланбаатар  - Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч

Э.Энхболд - Мөн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч

С.Батзориг - Мөн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч

Н.Батжаргал - Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэрэг бүртгэгч

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧДААС...

"Прокурорын байгууллагын хүндэт тэмдэг"-ээр

П.Хосбаяр - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа

Я.Сайнжаргал - Мөн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа

О.Энхбаатар - Хорих 431 дүгээр ангийн дарга, хурандаа

С.Батсайхан - Хорих 405 дугаар ангийн дарга, хурандаа

Б.Нямгомбо - Хорих 415 дугаар ангийн дарга, дэд хурандаа

А.Оюунтуяа - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газрын мэргэжилтэн, хошууч

Ө.Бадамцэцэг - Хорих 439 дүгээр ангийн хүний тоо бүртгэлийн байцаагч, хошууч

Улсын Ерөнхий прокурорын газрын "Жуух бичиг"-ээр

Б. Ариунболд - Хорих 409 дүгээр ангийн аж ахуйн дарга, дэслэгч

Ө.Сундуй - Мөн ангийн хянагч, ахлах ахлагч

Д.Баатарчулуун - Хорих 411 дүгээр ангийн ээлжийн дарга, дэслэгч

О.Алимаа - Хорих 417 дугаар ангийн хүний тоо бүртгэлийн байцаагч, ахлах дэслэгч

Б.Ундрахзаяа - Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүний тоо бүртгэлийн байцаагч, дэслэгч

Б.Янжинлхам - Мөн аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч

О.Баярцогт - Хорих 409 дүгээр ангийн барилгын инженер

Улсын Ерөнхий прокурорын газрын "Өргөмжлөл"-өөр

С.Гангантөгс - Баривчлах 431 дүгээр ангийн хүний тоо бүртгэлийн байцаагч, дэслэгч

А.Сүрэнгэрэл - Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч

Р.Оюун - Хорих 421 дүгээр ангийн сэтгэл зүйч, хошууч нар тус тус шагнагдлаа.