ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭЖ, ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН ДУНД СПОРТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН  АЖЛЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭЖ, ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН ДУНД СПОРТЫН  ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

 

Дорноговь аймгийн прокурорын газар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газарт 2016 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, аймгийн прокуророос хангалттай гэж дүгнэгдсэн ажлын үзүүлэлтийг буруулахгүй, дундаж үзүүлэлттэй байгаа зарим хяналтыг ажлыг зохих төвшинд хүргэх, Улсын Ерөнхий прокурор болон аймгийн прокуророос дэвшүүлсэн зорилтыг хангаж ажиллах талаар үүрэг, чиглэл өгсөн байна.

 

Мөн энэ үеэр прокурор, ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх, цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сагсан бөмбөг, гар бөмбөг, билльярд, ширээний теннисний тэмцээн зохион байгуулж амжилттай оролцсон прокурор, ажилтнуудыг үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулжээ.