БАГАННУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХУУЛЬЗҮЙН ТЭРГҮҮН АЖИЛТАН 2 ТӨРЛӨӨ

A- A A+
БАГАННУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХУУЛЬЗҮЙН ТЭРГҮҮН АЖИЛТАН 2 ТӨРЛӨӨ

 

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга, туслах прокурор Д.Дашцэрмаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа нар Монгол Улсын "Хуульзүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнагджээ.

Туслах прокурор Д.Дашцэрмаа нь Прокурорын байгууллагад 22 жил ажиллаж байгаа бол хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа нь шүүгчээр 11 жил, прокуророор 4 дэх жилдээ ажиллаж байгаа туршлагатай хуульчид юм.