Мөн зөвлөгөөнд УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Г.Буяннэмэх оролцож "Прокурор иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцоход анхаарах асуудал” сэдвээр сургалт явуулсан нь прокуроруудад ач холбогдолтой, үр өгөөжтэй сургалт болжээ.
Зөвлөгөөний эцэст Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийг танилцуулж, Нийслэл, Дүүргийн прокурорын газрын прокуроруудад тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба