Зөвлөгөөнөөр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар үр дүн болон түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлтийг сайжруулах арга хэмжээний талаар ярилцаж цагдаагийн газартай хамтарсан удирдамж гарган аян зохион байгуулж ажиллахаар болсон байна.
Мөн хагас жилийн мэдээ тайланд үндэслэн орлогч прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Галбадрах сонсгол тавьж ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба