Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурор 2015 оны Б/224 дүгээр тушаал гаргаж хуулийн байгууллагуудад одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан хуульдын дунд "Прокурорын цом" шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон.
Тус тэмцээн нь 2016 оны 08-р сарын 11-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын "Сургалтын төв"-д зохион байгуулагдахаар болж бүртгэл эхэлсэн ба оролцох сонирхолтой прокурор, ажилтнууд болон хуульчид 08-р сарын 09-ны өдрөөс өмнө УЕПГ-ын хяналтын прокурор Т.Мөнхжаргалтай 94080007 утсаар холбогдож мэдүүлгээ өгөх боломжтой юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба